Хууль үйлчилдэггүй уурхайнууд байсаар байх уу


8 жил

 Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр эрдэс түүхий эдийн үнэ ханшийн өсөлтөөс үүдэн уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж Монгол улсын эдийн засагт томоохон байр суурь эзлэх болсон. Өнөөдрийн байдлаар уул уурхайн салбрын голлох бүтээгдэхүүнд зэс, хайлуур жоншны баяжмал, нүүрс, алт томоохон байр суурь эзэлдэг.

 2018 оны эхний хоёр сарын байдлаар аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.0 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 255.0 (14.2%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 1,471.8 тэрбум төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 163.2 (12.5%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 82.1 (21.1%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 61.3 (8.2%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 71.8%-ийг эзэлж байна.

Уул уурхайн үйл ажиллагаа лиценз хэмээх тамгатай баримт бичгээр явагддаг стандарт бий. Гэтэл Монгол Улсын ашигт малт­малаас хоолоо олж иддэг, идээд зогсохгүй чам­гүй хөлжиж чадсан атлаа тат­вараас зугтааж, байнга хэл ам таталсаар ирсэн зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн компани бол “Жамп”

Уг комдани нь 1996 оноос хойш тасралтгүй Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг дэвсгэрт Сайрын худаг уурхайд олборлолт явуулж ирсэн. Энэ ордын онцлог нь 35 -40 м хүртэлх гүнтэй мөнх цэвдэг бүхий орд дээр үйл ажиллагааг амжилттай явуулж байна.

Энэ жил буюу 2018 онд "Жамп" ХХК-ийн 005145А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд нөхөн сэргээлт нэрийн дор алт олборлолт хийж  алт угаасан бохир усаа Бөөргийн гол руу шууд оруулж, Бөөргийн гол нь Мандалын голоор дамжин Байдрагийн голд нийлж таван сумын хүн, малын ундны усыг бохирдуулж байна.

Нөхөн сэргээлт нэрийн дор алт олборлож нөхөн сэргээлтээ хийдэггүй, байгаль орчныг хамгаалах баримт бичиггүйгээр талбайдаа олборлолт явуулж буй "Жамп" ХХК одоо ч үйл ажиллагаагаа явуулсаар л ...

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [112.72.11.xxx] 8 жил
Мэдэж цөхөх зүйлгүй. Ард нь хэн нэг албан тушаалтан л бга..Ийм зүйл зөндөө.МХЁГ ЦАГААНХҮҮ ЮУ ХИЙЖ БНА АА. ИХ Л ТОМ ЭРХТЭЙ ШҮҮ ДЭЭ .