Өмнөд Солонгосын жүжигчин Сон Ил Күк энэ өдөр 46 нас хүрч байна. Тэрээр 2006-2007 онд гарсан Жүмүн хаан олон ангит уран сайхны киногоор алдартай билээ.
Сон Ил Күк нь Солонгосын Триатлоны Холбооны дэд ерөнхийлөгч бөгөөд 2008 оны Сөүлийн Олон Улсын Триатлоны тэмцээнд оролцсон. 2008 оны 4-р сард Сөүлээр дамжуулан Бээжингийн Олимпийн бамбарыг авч явж байжээ. Мөн тэрээр зураг зурах сонирхолтой нэгэн юм.
Гэр бүлийн хувьд тэрээр 2008 онд Солонгосын дээд шүүхэд ажилдаг шүүгч бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд хосууд 2012 онд гурван ихэр хүүгээ өлгийдөн авсан байна.