Хүүхдийн регистрийн дугаарыг төрөх эмнэлэгт олгодог болно


8 жил

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” хөтөлбөрийн хүрээнд УБЕГ нь Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороотой хамтран мэдээлэл солилцох цахим бүртгэлийн системийг арван нэгдүгээр сарын 1-нээс улсын хэмжээнд нэвтрүүлнэ.

Уг системийг нэвтрүүлснээр улсын бүртгэлийн мэдээллийн сангаас хүүхэд эмнэлэгт төрсөн даруйд шууд регистрийн дугаар олгохоос гадна эмнэлгээр үйлчлүүлэгчдийг бүртгэж эхэлнэ. Түүнчлэн төрийн байгууллагуудын мэдээллийн сангийн уялдаа холбоог сайжруулах, харилцан мэдээлэл солилцох, бүртгэл, статистикийн мэдээллийг үнэн зөв, бодитой гаргах, үйлчилгээний шуурхай байдлыг хангах, улмаар олон улсын жишигт нийцсэн статистикийг шинээр бий болгох зэрэг олон чухал ач холбогдолтой.

Энэ ажлын бэлтгэлийн хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний улсын бүртгэгч нар өнөөдөр сургалтад хамрагдана. Сургалт Корпорэйт зочид буудлын Улаанбаатар танхимд 09.00 цагт эхлэх юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү