Өнөөдрийн байдлаар Монголбанкнаас зарласан ам.долларын нэрлэсэн ханш 2500.82 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь өнгөрсөн зургаан сарын дунджаас хамгийн өндөрт тооцогдож байгаа. Өнгөрсөн гуравдугаар сард ам.долларын дундаж ханш 2395.37 төгрөг, дөрөвдүгээр сард 2394.65 төгрөг, тавдугаар сард 2405.19 төгрөг, зургадугаар сард 2432.30, долдугаар сард 2462.83 төгрөг, наймдугаар сард 2464.12 төгрөгтэй тэнцэж байсан юм.
Арилжааны банкуудын ам.доллар худалдан авах ханш өнөөдөр 2505 төгрөгтэй тэнцсэн бол захуудад 2508-2510 төгрөгийн хооронд хэлбэлзлээ. Ченжүүд ам.долларын төгрөгтэй харилцах ханш чангарсан шалтгааныг нийлүүлэлт багассантай холбон тайлбарласан. Есдүгээр сард монголчуудын гадагшаа явах урсгал ихэсдэг нь ийнхүү ам.долларын эрэлтийг нэмэгдүүлдэг аж.
0
0
0
0
0
0