Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа юм. Тодруулбал, 2019 оны улсын төсвийг Засгийн газар УИХ-д аравдугаар сарын 1-нээс өмнө өргөн мэдүүлэх хуулийн хугацаатай. Ерөнхийдөө төсвийн төслийг “боож” дууссан бөгөөд Засгийн газрын гишүүдээр хэлэлцүүлж байгаа нь энэ аж.
Төсвийн орлого ирэх онд 1.9 их наяд орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм. Энэ оны төсвийн орлого 7.2 их наяд, зарлага 9.6 их наяд төгрөг байхаар баталсан юм. Тэгвэл ирэх онд орлого 1.9 их наядаар өсч 9.1 их наяд байх аж. Түүнчлэн зээлийн үйлчилгээний төлбөрт ирэх онд 860 гаруй тэрбум төгрөг төлөхөөр урьдчилсан байдлаар тусгаад байгаа юм байна.