Ерөнхийлөгч Х.Баттулга, В.Путин, Ерөнхий сайд Шинзо Абэ нар жүдогийн тэмцээн үзжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга, В.Путин, Ерөнхий сайд Шинзо Абэ нар жүдогийн тэмцээн үзжээ


6 жил

ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн чуулганы хоёр дахь өдөр буюу өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар Жигоро Каногийн нэрэмжит олон улсын өсвөрийн жүдогийн тэмцээнийг үзэж сонирхжээ.

Жигоро Каногийн нэрэмжит олон улсын өсвөрийн жүдогийн тэмцээнийг 2017 оноос зохион байгуулж эхэлжээ. 

Тус тэмцээнийг Дорнын эдийн засгийн чуулганы спортын хөтөлбөрийн хүрээнд Путин болон Абэ нарын ивээл дор зохион байгуулдаг аж. 

Жүдог үүсгэн байгуулагчийн нэрээр нэрлэсэн тус тэмцээнийг Олон улсын жүдогийн холбооны дэмжлэгээр Дорнын эдийн засгийн чуулганд оролцож буй улс орнуудын найрсаг харилцааг бэхжүүлэх зорилготойгоор явуулах болжээ.  Тэмцээнд Орос, Монгол, Япон, Хятад, Солонгосын тамирчид оролцсон байна.

Шилдэг тамирчинд Японы жүдогийн холбооны Ерөнхийлөгч, Олимпийн аварга, Дэлхийн дөрөв, Японы есөн удаагийн аварга Ямашитогийн нэрэмжит шагналыг гардуулдаг байна. 

Эх сурвалж: ТАСС 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү