Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр ажил хаясан багш нартай уулзана гэжээ. "Багш нарын ажил хаялтын ард АН байгаа, таныг зохион байгуулж байна гэсэн хардлага байна. Та үүн дээр ямар хариулт өгөх вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад тус намын дарга хариулахдаа,
" Ажил хаялтын ард намайг байгаа, байхгүйг багш нар л мэднэ. Би ажил хаялтад нэгдсэн багш нартай нэг ч уулзаагүй.
Саяхан гадагшаа явсан хойгуур багш нар уулзах хүсэлт тавьсан байна лээ. Би өнөөдрөөс уулзана. Өөрсдийнх нь буруугаас болж, нийгэмд бухимдал үүсгэсэн асуудал гараад ирэхээр л АН руу аваачиж наадгаа эрх баригчид болих хэрэгтэй. Өнөөгийн эрх баригчдын хуучин коммунист арга барил байна. Тэр нь бусдыг дарамтлах, гүтгэх. Үүндээ ч гаргууд. МАН өнөөдөр ард түмний төлөө юу ч хийхгүй байна. Ямар ч бүтээн байгуулалт өрнөхгүй байна. Цалин нэмнэ гэсэн яав. Өрийг өрөөр дарахгүй гэж амласан. Гэтэл юу болов. Улсын өрнөөс нэг ч ам доллар хасагдаагүй харин ч нэмэгдэж байна" гэж ярьжээ.