Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Энэ удаагийн хуралдаанаараа 10 асуудал хэлэлцэж, таван асуудалтай танилцахаар болжээ. Ямар асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг дараахь жагсаалтаас харна уу.
Хэлэлцэх асуудал:
- Үл хөдлөх хөрөнгө нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах тухай
- Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай олон улсын байгууллага, гэрээ конвенцийн итгэмжит санд төлөх татвар хандивын тухай
- Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл (Дипломат, албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай)
- Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай
- Гадаад харилцааны сайдын айлчлалын тхуай
- НҮБ-д тайлан хүргүүлэх тухай
- Бусад асуудал
Танилцуулах асуудал:
- Үндэсний зөвлөл, хороо, комиссын талаар
- УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх хууль тогтоомжийн талаар
- 2018 оны эхний хагас жилд иргэдээс төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлийн талаар
- Хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хорт хавдраар нас баралтыг бууруулах талаар авах арга хэмжээний талаар
- Нууц асуудал