“Цагаан могойн домог “жүжиг СТӨ-ний тайзнаа


8 жил

БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хятад орныг танин мэдэх” соёл, аялал жуучлалын өдрүүдийн хүрээнд болсон арга хэмжээнүүдийн хаалтын үйл ажиллагаа болж Соёлын төв өргөөний тайзнаа Чэндү хотын Сычуань жүжиг судлалын академийн уран бүтээлчид   "Цагаан могойн домог" жүжгийг үзэгчдийн хүртээл болголоо.

Үйл ажиллагаанд БНХАУ-ын ӨМӨЗО-ны засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны эрхлэгч, болон бусад албаны хүмүүс оролцсон бөгөөд БСШУЯ  гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Ууганбаяр нар оролцлоо.

 “Цагаан могойн домог” нь Сычуань жүжгийн сонгодог жүжиг юм. Тус жүжигт хүний дүртэй болсон могой шулам Бай Сүжэнь болон эгэл жирийн хүн Шюй Шянь хоорондын будлиант хайр сэтгэлийн түүхийг хүүрнэдэг билээ.

IMG_9449

Ийнхүү Хятад орныг танин мэдэх” – Хятад, Өвөр монголын соёл аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд нийслэлийн кино театруудад Хятадын орчин үеийн шилдэг уран сайхны 10 киног үзэгчдийн хүртээл болгож  Өвөрмонголын ХААИС болон Монгол Улсын ХААИС хамтарч экологийн соёл иргэншлийн тухай лекц, “Байгаль дэлхийгээ хамгаалъя: Хятадын Өвөрмонголын цөлжилтөөс сэргийлж зассан практик” үзэсгэлэн, ШУТИС Өвөрмонголын Аж үйлдвэрийн их сургууль хамтарч технологийн инноваци сэдэвт лекц үзэсгэлэнг ту тус зохион байгууллаа. Мөн Соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд хоёр улсын эмч нар үнэ төлбөргүй оношлогоо хийж, ном хэвлэл, аялал жуулчлалын танилцуулга, их, дээд сургуулиуд хоорондын солилцоо, спортын тэмцээн, хэвлэл мэдээллийн томоохон арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгууллаа.  

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү