Отрын бүс нутгуудад 752 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой


8 жил

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгуудын 2018-2019 оны бэлчээрийн даацыг тогтоожээ. 

 

        Энэ жилийн тухайд Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан, Завхан аймгийн Багахайрхан, Говь-Алтай аймгийн Аргалант, Дорнод аймгийн Чойбалсангийн отрын бүс нутгуудын бэлчээрийн даац сайн, Увс аймгийн Ачитнуур, Ховд аймгийн Баяннуруу, Булган аймгийн Чилэн, Говьсүмбэр аймгийн Малах, Өвөрхангай аймгийн Хөхдэлийн отрын бүс нутгуудын бэлчээрийн даац дунд зэрэг байна.

Бэлчээрийн төлөв байдлын урьдчилсан дүн мэдээгээр, 2018-2019 оны өвөл, хаврын улиралд аймаг дундын отрын бүс нутгуудад нийт 751.6 мянган хонин толгой мал өвөлжүүлэх боломжтой гэсэн дүн гарчээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү