Новотел зочид буудалд Хятад орныг танин мэдэх,Өвөр Монголын соёл аялал жуулчлалыг түгээн дэлгэрүүлэх өдөрлөгийн хүрээнд хувцас загварын шоуг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Хятад улсын аялал жуулчлалын яамны ажилчид, Өвөр монголын загвар зохион бүтээгч, гадаадын олон зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.
Энэхүү арга хэмжээний үеэр Новотел зочид буудлын захиргааны зүгээс ирсэн зочидын дундаас гурван азтан шалгууруулж Новотел зочид буудалд оройн зоог барих эрх,хосоороо нэг үдшийг вип өрөөнд угтан өглөөний цайнд орох эрхийг бичгээр шагналаа.
Сэтгүүлч: Н.Мөнхзаяа