Хятад улсаас Монголын бүх орон нутгуудад ном бэлэглэлээ


8 жил

“Нахиа” Хятад Монголын хамтын ажиллагааны ном хэвлэл солилцооны  хөтөлбөр нь 2015 оноос эхлэж хэрэгжсэн бөгөөд хөтөлбөрийн гурав дахь удаагийн ном бэлэглэх ёслолын арга хэмжээ боллоо.

Хөтөлбөрийн хүрээнд Амьтдын ёгт үлгэр арван цуврал, 2017 онд Дэлхийн болон дундад улсын шилдэг 40 цуврал, үлгэрийг бэлэглэсэн билээ. Эдгээр хүүхдийн номуудыг Монгол улсын 21 аймаг, 365 сум, Хүүхдийн Төв Номын Сангийн зөөврийн сангийн 30 төв ЕБ-ын 700 гаруй сургууль, хувийн 21 дунд сургууль, ТББ-ын дэргэдэх 30 хүүхдийн номын сан, уншлагын танхимуудад болон нийт 1200 байгууллагад бэлэглэж, Монгол улсын хүүхэд багачуудын оюунд хөрөнгө оруулалт хийсэн билээ.

Эдгээр үлгэрт амьтдын элдэв сонин, сургамжит үйл явдлаар уншигч хүүхэд багачуудад ухаарал хайрласан бүтээл болсон байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү