Монголбанкны ажилтнууд цусаа бэлэглэв


8 жил

Төв банкны нийгмийн хариуцлагын хүрээнд Монголбанк Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтарч ажиллав. Өнөөдөр буюу есдүгээр сарын 05-ны өдөр Монголбанкны ажилтнууд цусаа хандивлаж, эрдэнэт хүний амийг аврах үйлст хувь нэмрээ орууллаа.

Дашрамд сонирхуулахад, 60 кг жинтэй эрэгтэй хүн дунджаар 4.5 л цустай байдаг ба үүнээс 3 литр нь биед эргэлдэх хэрэгцээт цус байдаг бол үлдсэн 1.5 литр нь нөөц цус байдаг байна. Энэхүү нөөцөөс нэг удаад 350-400 мл цусыг хандивлаж болох бөгөөд ингэснээр 3 хүний амь насыг аврах боломжтой юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү