Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй энэ үед нийслэлд замын түгжрэл ихтэй байгаа. Замын хөдөлгөөний оргил ачааллыг бууруулахын тулд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ялган явуулъя гэсэн санал иргэдээс олноор ирж байгаа тухай Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцлов.
Энэ нь хэрэгжүүлж болох санал боловч иргэд дургүйцдэг. Сургууль, цэцэрлэгийн асуудал жигдэртэл автозамын ачааллын оргил үеийг хэрхэн давах асуудлаар нийслэлийн удирдлагууд өнөө, маргаашгүй хуралдан шийдвэрээ гаргана гэв.
Замын түгжрэлийг бууруулах нь нийслэлд шийдлээ хүлээсэн гол асуудлуудын нэг юм. Манай улсад хилээр жилд дунджаар 40 мянган машин оруулдгийн 80 хувь нь Улаанбаатар хотод үлдэж байна. Монгол Улс Япон, Солонгосын хуучин машин байршуулдаг газар боллоо. Цаашид автомашины импортын бодлогодоо өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байна гэлээ.
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг Яармаг руу нүүлгэнэ. Яармаг дахь "Шинэ Яармаг төв" ирэх арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад орно. Тэгэхээр нийслэлийн харьяаны төр, захиргааны 3500 албан хаагч, өдөр тутам үйлчилгээ авдаг 10 мянган иргэн төдий тооны машин хотын төвөөс гарна.
Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар Яармагийг орчин үеийн төлөвлөлт бүхий Улаанбаатар хотын санхүү, бизнес, аялал жуулчлалын болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн талаараа сэтгүүлчдэд мэдээлэв.
С.Батболд: Автомашины дугаарыг тэгш, сондгойгоор нь хязгаарлан хөдөлгөөнд оруулах санал иргэдээс их ирсэн
8 жил /2018-09-05 07:00:36 GMT+8/
Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
1959
2 сар
9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа
3840
2 сар
470 гаруй сая төгрөг 330 суманд хандивласан эмч дуучин Б.Хангал ""Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан" цолоор энгэрээ мялаалаа
4337
3 сар
Ц.Магалжав: Энэ жилийн наадмаар хурц арслан Н.Өсөхбаяр, улсын гарди М.Бадарч нар барилдахгүй
4382
3 сар
Н.Учрал: ТӨК-иуд дээр жаахан хөдөлгөөн хийхээр “Засгийг чинь огцруулна шүү“ гэж дарамтлаад байдаг
4700
3 сар
О.Хонгор: Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар хяналттай байна
5352
3 сар
Ж.Золжаргал: Х.Нямбаатарыг нийслэлийн төсвийн сонсголд урьсан ч ирэх хүмүүсийн жагсаалтад нэр нь байгаагүй
5479
4 сар
З.Мэндсайхан: Улсын төсвийн алдагдал 1 их наяд төгрөг байхад нийслэлийн төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөгт хүрсэн
5329
4 сар
Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нэг гарын үсгээ 50 сая төгрөг хүртэл үнэлдэг гэв
6838
4 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
81351
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
74987
8
9 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд