Монгол улс Хятад улстай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх онд болох билээ. Энэ ажлын эхлэл болгож Хятад орныг танин мэдэхүй, Өвөр Монголыг таниулах соёл, аялал жуулчлалын өдрүүдийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж нээлтэд 300 орчим хүн оролцлоо. Энэ өдрүүдээр “ Сайн сайхан амьдралыг хөөцөлдөх” Хятадыг ядуурлаас ангижруулсан амжилтын үзэсгэлэн, “ “Үзэсгэлэнт сайхан Хятад орныг зураглая” уламжлалт ээрмэл, будмал, сүлжмэл, хатгамалын “ Биет бус соёлын өв, “ Хүн байгалийн шүтэлцээ” – Монгол анагаах ухаан эм бэлдмэлийн үзэсгэлэн гэх мэт 16 төрлийн арга хэмжээг зохион байгуулах юм. Өдөрлөгийн нээлт өнөөдөр Монголын уран зургийн галерейд боллоо.
Мөн Хятадын мужуудаас ирсэн уран бүтээлчид уламжлалт соёлын өвийг танилцууллаа.
Сүжөүгийн зурагт торгон сүлжмэл
Зурагт торго бол Сүжөүгийн эртний торгон сүлжмэлийн технологийн нэг. Модон машин болон хулсаар хийсэн хэдэн орхиц, товшуурыг ашиглаж, таван өнгийн хүрийн ширхгийг өнгө будаг ялгаж хийдэг. Зурагт торго нь үрэх, шүргэх, угаахад тэсвэртэй болохоор “ Мянган жилд эвдрэхгүй урлагийн бүтээл.



Монгол үндэстний Сувдан хатгамал
Энэ хатгамал нь Тан улсаас гаралтай бөгөөд Мин, Чин улсын үед бадран хөгжсөн юм. Монгол үндэстний сувдан хатгамал нь Монгол үндэстний өнө эртний уламжлалт соёлыг харуулдаг.

Орцон үндэстний бор гөрөөс
Хятадын умардын нүүдэлчин анчин үндэстний өвөрмөц гар урлал. Орцончууд өөрийнхөө үндэстний бичиг үсэггүй түүгээр хийсэн бүтээгдэхүүнүүд бол орцон үндэстний амьдралын үзэл, гоо сайхан, шашны үзлийг харуулж байдаг.

Манж үндэстний хатгамал
Хатгамал бол Манж үндэстний хамгийн өвөрмөц уламжлалт урлагийн нэг билээ. Манж үндэстний хатгамалын төрөл зүйл олон, араатан жигүүртэн, цэцэг өвс, загас хорхой зэрэг багтдаг нь бэлэг дэмбэрэлтэй байхыг хүсдэг байна.

0
0
0
0
0
0