Хятадын кино өдрүүд Монголд


8 жил

БНХАУ, Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх,   Хятад орныг танин мэдэх Хятадын Өвөр монголын соёл аялал жуулчлалын өдрүүд арга хэмжээг Улаанбаатар хотод энэ сарын 5-8 –ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.

Энэ удаагийн соёл аялал Хятадын кино өдрүүд Монголд жуулчлалын өдрийн хүрээнд олон ажил зохион байгуулахаар  төлөвлөсний нэг нь Хятадын кино өдрүүд юм. Киноны нээлт өчигдөр Тэнгис кино театрт болсон юм.

Энэ үеэр Өвөр монголын кино группын орлогч  захирал Занг Жизьюнг “  Кино өдрүүдийг зохион байгуулж байгаа зорилго нь хоёр орны кино уран бүтээлчдийн чадавхийг сайжруулах,найрамдалт харилцааг бэхжүүлэх  юм. Хятадын эдийн засаг хөгжихийн хирээр Хятадын кино ч дотоод гадаадынхны анхаарлыг их татаж байна.   “Их Шанхай”, “Их хотын хайр”, “Хүн загас”, “Хоёулаа гэрлэе”, “Хайр нэхсэн зүүд”, “Багштан”, “Бээжин Сиэтл хоёр учирсан нь” зэрэг Хятадын шилдэг 10 киног дэлгэцнээ гаргах   шилдэг 10 киног үзүүлэхээр ирлээ. Монгол улсын 5 кино театрт гарна “ гэв.

Дашрамд өгүүлэхэд “Хятадын кино өдрүүд ” арга хэмжээ  3 хоног үргэлжлэх ажээ.

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү