Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн орчинд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно


8 жил

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн нэг онцлог зүйл нь улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд, хичээлийн цагаар ухаалаг утас ашиглахыг хязгаарлахаар болсон явдал юм. Уг шийдвэр ирэх сарын 1-нээс эхлэн мөрдөгдөх аж. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад сургалттай холботой тусгай шаардлага гардаг учир ухаалаг утас хэрэглэх эрх нь нээлттэй байх юм.

Сургуулийн орчин сурагчдын утсыг унтраах, ашиглахыг хориглох ч багш нарын утас нээлттэй байх учир яаралтай эцэг эхчүүд үед багш нартай нь холбогдож болно.

Сургуулийн орчинд ухаалаг утасны хэрэглээг хязгаарласнаар цахим халдлага, донтолтыг хязгаарлаж сурлагын түвшинд эерэг нөлөө үзүүлдэг гэдэг нь Лондонгийн их сургуулийн судалгаагаар тогтоогдсон хэмээн Засгийн газрын мэдээлэлд дурджээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү