Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан хурал болно


8 жил

Монгол Улсын төрийн гурван удаагийн шагналт, анхны ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ой энэ онд тохиож буй. Их эрдэмтний ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 07 буюу баасан гаригт болно. Уг хурлын үндсэн илтгэлийг  "XX  зуунд Монгол Улсад заяасан соён гэгээрүүлэгч, шинжлэх ухааны зүтгэлтэн, ардын уран зохиолч" сэдвээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Г.Билгүүдэй  тавьж хэлэлцүүлэх юм байна.

Энэхүү олон улсы эрдэм шинжилгээний бага  хуралд академич Ц.Дамдинсүрэнгийн охин, ОХУ-ын Москвагийн хүмүүнлэгийн их сургуулийн доктор Анна Цендина Дамдинова оролцох юм. Мөн ОХУ, БНХАУ, Япон улсаас эрдэмтэд судлаачид урилгаар оролцох ажээ. Хурлаар их эрдэмтний хэл шинжлэл, утга зохиол судлал, орчуулга зэрэг олон салбарт үлдээсэн өвийг тал бүрээс нь судалсан сонирхолтой илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлнэ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү