Чех улсын тусламжтайгаар өвлийн спортын ордон барина


8 жил

Манайд спортын томоохон цогцолбор, ордон байдаг ч өвлийн спортоор хичээллэх боломжтой газар байхгүй. Тэгвэл Бүгд Найрамдах Чех Улсын тусламжтайгаар өвлийн спортын ордон байгуулах талаар өнгөрсөн онд санал тавьжээ. Өөрөөр хэлбэл,  Тухайн үед Чехийн тал дээрх асуудлыг судлан үзэж, эргээд хариу өгөхөөр болжээ.

Тэгвэл өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаатай Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын орлогч Олдржих Заяычек уулзах үеэрээ өнгөрсөн онд хөндөгдсөн асуудал нааштайгаар шийдэгдэхээр болсныг мэдэгдлээ. Тус улсын зүгээс техник эдийн засгийн үндэслэлийг хийж, хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдэх болсон тухай сайхан мэдээ дуулгасан юм. Мөн хоёр орны соёл, боловсролын салбар дахь харилцаагаа улам өргөжүүлэх боломж байгаа гэдгээ илэрхийлсэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү