Өнөөдөр болох үйл явдал


8 жил
09.00 цагт “Сургуулийн менежмент, багшийн хөгжил-Бага, дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй” сургалтын нээлт МУБИС-ийн А байрны 312 тоотод болно. Холбоо барих
утас: 8811-1046

09.00 цагт “Эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах, ажлын байрны дэмжлэгт орчныг бүрдүүлэх замаар ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах” зорилтын хүрээнд ЭМЯ-ны харьяа болон дүүргийн эрүүл мэндийн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын арга хэмжээ ЭМЯ-ны Сургалт мэдээллийн Б танхимд болно. Холбоо барих утас: 86885060
 
09.30-16.30 цагт “Япон-Монголын анагаах ухааны III форум” АШУҮИС-ийн Эрдмийн өргөө 220 тоотод болно.

09.30 цагт “Бага насны хүүхдийн хөгжлийн онцлог- сургалтын арга зүй” сургалтын нээлт Багшийн хөгжлийн ордны 201 тоотод болно. Холбоо барих утас: 8811-1046

11.00 цагт “Залуучуудын хөгжлийн сар аян”-ыг 2018 оны 08-р дугаар сарын 25-наас 2018 оны 09 дүгээр сарын 25 хүртэл зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 109 тоотод хэвлэлийн бага хурал хийнэ. Холбоо барих утас: 8609-4455, 88209963.

13.00 цагт ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгээс зохион байгуулж байгаа “Байгалийн ухааны орчин үеийн ололтууд ба шинжлэх ухааны боловсрол дахь дэвшилтэт технологи” (Modern trends in natural science and advanced technologies in science education ) сэдэвт олон улсын хурал МУИС-ийн номын сангийн байранд болно. Холбоо барих утас:98119897
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү