Байгал орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” Төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бээжин нь Улсын их хурлын гишүүн Ц.Гарамжавд шаардлага хүргүүллээ.

“Хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын үйл ажиллагааг нэн даруй зогсоолгож, байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулна уу?” Уг шаардалгыг эс биелүүлэх аваас сайд таныг огцруулах хүртэл арга хэмжээ авна гэдгээ илэрхийллээ.
Төв аймгийн Заамар болон Булган аймгийн Бүрэнхангай суманд туул голын хажууд хууль бусаар олборлолт хийж буй гурван компаний үйл ажиллагааны талаар дүрсжүүлэн, холбогдох баримтыг олон нийтэд дэлгэв.
Дээрх гурван компаний нэг болох “ Монполимет” ХХК нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын компани юм.Тус компони нь удаа дараа хууль зөрчиж голын гольдролд алт олборлон байгаль орчныг сүйтгэсээр байгаа хэмээн Х.Бээжин хэллээ. Мөн хууль санаачлан баталдаг гишүүн хүн өөрөө хуулиа зөрчиж, байгаль орчинд хохирол учруулсаар байгаа нь ёс зүйгүй үйлдэл юм гэж үзэж байна.
Сэтгүүлч: Н.Мөнхзаяа
0
0
0
0
0
0