Өнөөдөр аавуудын өдөр тохиож байна. Монголын Эрэгтэйчүүдийн холбооноос санаачлагаар 2005 оноос эхлэн жил бүрийн наймдугаар сарын 08-ны өдрийг “Аавуудын өдөр” болгон тэмдэглэдэг болсон.
Сонирхуулахад, өрх гэрийн түшиг болсон аавуудын баярыг дэлхийн 17 улс энэ баярыг тэмдэглэн өнгөрөөдөг бөгөөд манай улс 18 дахь улс нь.
Хамгийн анх 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Дод нэртэй охин өөрийн аав Смартад зориулж энэ өдрийг бий болгосон гэдэг. Түүний ээж бага дүүг нь төрүүлэхдээ насан эцэслэсэн бөгөөд тэр цагаас аав нь 5 хүүхдээ ганцаараа өсгөжээ. 1966 онд АНУ-ын ерөнхийлөгч энэ өдрийг албан ёсоор “Аавуудын баярын өдөр” болгон зарласан аж. Харин жил бүрийн тавдугаар сарын 19-нд Англи, Франц, Бельги улсууд энэ баярыг тэмдэглэн өнгөрөөдөг.
0
0
0
0
0
0