Шүлхий гарсан зургаан сумын хорио цээрийг цуцалжээ


8 жил

 Малын гоц халдварт шүлхий өвчлөл нэмж гараагүй, тархалт буурсан тул Хашаат, Төвшрүүлэх, Өлзийт, Өгийнуур, Батцэнгэл, Цэнхэр сумдын хорио цээрийн дэглэмийг аймгийн Засаг даргын захирамжаар цуцалжээ. Мөн Хотонт сумын хязгаарлалтын дэглэмийг 7-р сарын 30 өдрөөс цуцалсан байна. 

Хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмийг цуцалсантай холбоотойгоор дээрх сумдад байгуулсан хээрийн штаб, хяналтын постуудыг буулгаж, шатахуун түгээх станцийн үйл ажиллагааг хэвийн горимд ажиллуулахыг үүрэг болгожээ. Мөн отор нүүдэл, малын шилжилт хөдөлгөөнд байнга хяналт тавьж, малчид, ард иргэдийг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээллээр хангаж ажиллахыг дээрх сумдын Засаг дарга нарт үүрэг болгожээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү