15 түргэн үйлчилгээний цэгийг буулгав


8 жил

   Иргэдийг эрүүл, ая тухтай таатай орчинд амьдрах нөхцөлөөр хангах үүднээс автобусны буудал дээр зөвшөөрөлгүй байрлуулсан түргэн үйлчилгээний цэгүүдийг буулгах ажил 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхэлсэн. 
Тухайлбал Баянзүрх дүүргийн хэмжээнд 7 байршилд автобусны буудлын зогсоолын цогц байгууламжийг угсрах ажил эхлэх гэж байгаа. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс дүүргийн Газрын харилцааны алба болон дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс хамтран дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй түргэн үйлчилгээний цэгүүдийг албадан буулгаж байгаа юм.
Өнөөдөр Сансарын колонкийн хойд автобусны буудлын зогсоол дээр үйл ажиллагаа явуулж байсан 8 ТҮЦ-ийг, Сансарын колонкийн урд талын 8 ТҮЦ-ээс долоог нь нүүлгэсэн байна. 
Харин Монголын худалдаачдын холбооны гишүүн тус ТҮЦ-ний эзэн бусдын эрх ашгийг зөрчин, нүүлгэлтийн ажилд санаатайгаар саад учруулаад байна хэмээн Баянзүрх дүүргийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү