Боловсролын салбарт хамгийн их төсөв хуваарилагдсан. Тэр утгаараа бүтээн байгуулалтын ажлыг ч энэ салбарт түлхүү хийхээр болоод байгаа.
Тодруулбал, салбарын яам сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх 281 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болсон. Үүнээс нийслэлд 47, орон нутагт 81, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт 59 ажлын эрхийг шилжүүлсэн байна. Ингэснээр БСШУСЯ-нд 81 ажил үлджээ. Одоогоор нийслэлд эрх шилжсэн ажлуудын гүйцэтгэл 55 хувь, орон нутагт 93 хувь, ТӨБЗГ-т шилжүүлсэн ажлын гүйцэтгэл 90 хувьтай байгаа аж.
Харин БСШУСЯ-ны хариуцан хэрэгжүүлж буй ажил 87 хувьтай хэрэгжиж буй гэсэн.
БСШУС-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг зүүн аймгуудад ажиллаж, орон нутагт эрх шилжүүлсэн ажлуудын явцтай танилцаж байна. Удахгүй баруун аймгуудад ажиллахаар төлөвлөжээ.
Энэ хичээлийн жилийн эхэнд нийслэлд есөн цэцэрлэг, гурван сургуулийн өргөтгөл шинээр ашиглалтад орох аж. “Үлдсэн төсөл, хөтөлбөрүүдийг 2019-2020 онд бүрэн хэрэгжүүлж, бүх хүүхдийг сургууль, цэцэрлэгт бүрэн хамруулах зорилтоо биелүүлнэ” хэмээн БСШУС-ын Ц.Цогзолмаа хэллээ.
0
0
0
0
0
0