Даншиг наадам руу нийтийн тээвэр 1000 төгрөгөөр үйлчилнэ


8 жил

   Нийслэлийн Засаг Даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/665 дугаар захирамжаар “ДАНШИГ НААДАМ – ХҮРЭЭ ЦАМ” шашин соёлын наадмыг 2018 оны 08 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулахаар болсон.

Уг наадмын үйл ажиллагаатай холбоотойгоор “Хүй 7 худаг – 5 шар” чиглэлд 2018 оны 08 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд 08:00 цагаас 21:30 цагийн хооронд 10-25 минутын давтамжтайгаар “5-н шар /хойд/” автобусны зогсоолын зүүн талын зогсоолоос иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлнэ.

Тус чиглэлд бэлэн мөнгөөр үйлчлэх ба үнэ тарифын хувьд Том хүн–1000 төгрөг, Хүүхэд–200 төгрөг байна хэмээн Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү