“Даншиг Наадам-Хүрээ Цам 2018” шашин соёлын наадмыг энэ сарын дөрвөн тавны өдрүүдэд Хүй Долоо Хутагт зохион байгууллахаар болжээ.

Уг арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгийн газар Монгол Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран дөрөв дөх жилдээ зохион байгуулж байгаа юм.
Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй баяр наадам билээ. Жил болгоны наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохиогддог тус арга хэмжээний үер лам нарын дунд ном хаялцах, мэтгэлзэх,балин тосон урлалын тэмцээн зохиогдох гэх мэтчилэн олон үзүүлбэр, тэмцээнийг өрнүүлдэг.Мөн Даншиг Наадмын гол онцлог нь цам юм.
“Даншиг Наадам-Хүрээ” Шашин соёлын наадмын хөтөлбөр
Наймдугаар сарын хоёрны өдөр
-МБШ Төв Гандантэгчэнлин хийдэд
15:00-17:00 Жахар хот мандал, Балин тахил, баг Адислах
Наймдугаар сарын гурваны өдөр
-МБШ Төв Гандантэгчэнлин хийдэд
09:00-18:00 Хүрээ жахар цамын хурал хурж, Дотоод цам харайх
Наймдугаар сарын дөрвөний өдөр
-Хүй Долоо Худагт
11:00-11:10 Нээлтийн үйл ажиллагаа
11:10-11:15 Мандал өргөх ёслол
11:15-11:20 Жанлавцогзол ном уншина
11:20-11:25 “Зуун лангийн жороо луус” ая дуу, Соёмбот туг залах
11:25-12:30 Их Очирваань шүтээний тахилга
12:30-13:00 Урлагийн тоглолт
13:00-14:00 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа
14:00-17:00 Морьт сурын харвааны анхдугаар тэмцээн \ Морин барианы талбайд\
14:10-15:00 Лам нарын тэмцээн Унзад, голч нарын тэмцээн
15:00-16:00 Лам нарын тэмцээн ном хаях
14:00-15:00 Лам нарын тэмцээн Балин хаях
10:00-17:00 Үндэсний сурын үзүүлэх харваа \Сурын талбайд , иргэн жуулчдыг үнэ төлбөргүй харвуулна
Наймдугаар сарын тавны өдөр
09:00-20:00 Аялал жуулчлалын үзэсгэлэн \ төв талбайн зүүн хэсэгт\
-Аялал жуулчлал, шашин соёлын эд зүйлсийн үзэсгэлэн
-Гандантэгчэнлин хийдийн үзэсгэлэн
09:00-15:00 Хүрээ цам харайх
09:00-12:00 Их Насны морьдын уралдаан
10:00-15:00 Жороо морины үзүүлбэр \жороо морины талбайд\
15:00-16:00 Хүчит бөхийн тавын даваа
16:00-16:40 Хүчит бөхийн зургаагийн даваа
16:00-16:50 Айрагдсан морьд ,унаач хүүхдүүдэд байр шагнал гардуулах ёслол
17:20-18:00 Хүчит бөхийн наймын даваа
18:00-18:50 Шагнал гардуулах ёслол
18:50-19:00 Залбирал ёрөөл айлдах
Наймдугаар сарын зургааны өдөр
МБШ Төв Гандантэгчэнлин хийдэд
08:00-13:00 Хүрээ жахар цамын хурал хурах, Гомбо,Чойжоо сахиус тахиж, Данриг хурал хурна.
Сэтгүүлч: Н.Мөнхзаяа
0
0
0
0
0
0