Ерөнхий сайд зарим чиг үүргийн сайд нараа наймдугаар сарын 1 хүртэл амраасан. Тэгвэл өнөөдрөөс сайдуудын амралт дуусч, ажилдаа оржээ. Засгийн газрын ээлжит хуралдаан ч өнөөдөр хуваарь ёсоор хуралдах юм байна.
Хуралдаанаар үерийн улмаас хохирсон ард иргэдэд тусламж үзүүлэх ажил, түүнд зарцуулагдах хөрөнгийн асуудлыг хэлэлцэх аж.
Мөн Тавантолгой-Гашуунсухайтын, Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замуудын тухай, Багануурын 700 мвт-ын цахилгаан станц зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэх тов гарчээ.