Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 25 хувь болгох эсэхийг судалж байна


8 жил

Ипотекийн зээлийн урьдчилгааг 25 хувь болгох асуудлыг Барилга хот байгуулалтын яамнаас ажлын хэсэг гарч судалж буй.

Ажлын хэсгийнхэн арилжааны банкуудтай уулзалт зохион байгуулж зээлийн урьдчилаа төлбөрийг бууруулах талаар зөвшилцжээ. Урьдчилгаа төлбөрийг бууруулсан нөхцөлд зээлдэгчийн  сар тутам төлөх төлбөрийн хэмжээ нэмэгдэх талтай. Энэ нь иргэдэд төлбөрийн дарамт болж чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэх эрсдэл үүсэх талтайг арилжааны банкууд анхааруулсан байна.

Тиймээс салбарын яамнаас орон сууцны өөрийн өртгийг буулгахыг зорьж байгаа аж. Тухайлбал, тухайн нэгж орон сууцны нийт үнийн 13 орчим хувийг барилгын дотоод засал чимэглэл эзэлдэг гэх судалгаа гарчээ. Орон сууцны өртгийг бууруулах нь иргэдийн банкнаас авах зээлийн хэмжээг багасгаж, сар тутам төлөх төлбөрийн дарамтыг бууруулна гэж үзсэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү