Улаанбаатар хотын хүүхэд залуусын чөлөөт цагаараа цугладаг Гэрэлт гудамын замыг будах ажил явагдаж дуусаад удаагүй байхад нэг хоногийн борооноор урсаж арилжээ. Уг ажлыг Герман Монголын хамтарсан барилгын материалын үйлдвэр болох Жоби компани, Улаанбаатар зам засварлалтын байгууллагууд хамтран ажилласан байна.
Жоби төвийн ерөнхий менежэр Б. Чингис хэлэхдээ:
Энэ үйл ажиллагааг явуулахад холбогдох байгууллагуудаас албан ёсны зөвшөөрөл авсан. Будах процесс нь хоёр үе явж бүрэн хатаж бэхжих ёстой байсан, харин цаг агаарын хүндрэлтэй байдлаас болоод урсаж арилсанд нийт ард иргэддээ хүлцэл өчиж байгаагаа дурьдлаа.
Энэ үйл ажиллагааг явуулахад Жоби компани нийслэлээс болон улсаас нэг ч төгрөгний зардал гараагүй манай компани 100 хувь өөрсдийн санхүүжүүлэлт хийж энэ ажилыг гүйцэтгэсэн гэв.
Мөн зам засварынхантай зөвлөлдөж цаг агаарын байдлыг тооцоолж байгаад ахин өөрсдийнхөө зардлаар будах үйл ажиллагаа явуулна хэмээн мэдээллээ.


0
0
0
0
0
0