Өнөөдөр болох үйл явдал


8 жил

10.00 цагт “Пума Империал” зочид буудалд Оном сан, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, болон АНУ-ын эрдэмтэд “Элэг бүтэн Монгол” хэрэгжилтэд дэвшилтэт технологийг ашиглах боломжийн талаар мэдээлэл хийнэ. Утас:99202166

11.00 цагт Сүхбаатарын талбайд Нийслэлийн аялал жуулчлалын газраас ОХУ, БНХАУ, Монгол Улсын хоорондын "Цайны зам" хөтөлбөрийн хүрээнд аялж буй 400 жуулчныг хүлээн авна. Утас:99064759

11.00 цагт Нийслэлийн Засаг захиргааны V байранд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Монгол Тээвэр Нэгдэл” компани хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд 1.5-2 сая төгрөгийн цалинтай ажиллах жолооч нарт батламж гардуулна. Утас:97125557

11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд нийслэлийн удирдлагууд Гэрэлт гудамжны тохижилтын талаар мэдээлэл хийнэ. Утас:91113191


12.30 цагт Сүхбаатарын талбайд “Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр”-ийн хүрээнд эмч нар элэгний B, C вирус илрүүлэх хурдавчилсан оношлогоо, элэгний эхо, элэгний хатуурлыг тодорхойлох үзлэг хийж, зөвлөгөө өгнө.

14.00 цагт Отгонтэнгэр Их Сургуулийн Их танхимд "ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ - Хүүхдийн бие хүний хөгжил төлөвшилд практик сэтгэл судлаачын оролцоог нэмэгдүүлэх нь" Олон улсын хамтарсан төслийн нээлт болно. Утас: 88009013

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү