“Таван Богд” группын барилгад гарсан гал цахилгааны гэмтэлтэй холбоотой гэв


8 жил

Төрийн ордны зүүн талд орших  'Таван Богд' группын худалдан авсан байранд долдугаар сарын 23-ны өдөр гал гарсан. Тодруулбал, “Таван Богд” группын 22х116 метрийн хэмжээтэй барилга шатаж байна гэсэн дуудлагыг тухайн өдрийн 06.08 цагт Нийслэлийн онцгой байдлын газар /НОБГ/ хүлээн авчээ. Галыг өглөө зургаан цагаас эхлэн 14:40 минутад бүрэн унтраасан байдаг.

Тэгвэл гал гарсан шалтгааныг талаар НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан тайлбарлахдаа “Тус барилгын цахилгаан утас, монтажны бүрээс шатсан байсан. Урьдчилсан таамгаар цахилгаан техникийн гэмтэл ашиглалт угсралтын буруугаас үүдэлтэй гэж харж байна. Холбогдох мэргэжилтэн шинжээч нар үргэлжлүүлэн шалгаж байгаа ” гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү