Нийслэлийн онцгой байдлын газар гамшиг, ослын талаарх мэдэгдэл хийлээ


8 жил

Нийслэлийн хэмжээнд 2018 он гарсаар 7 дудгаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт 1845 удаагийн аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой ослын дуудлага бүртгэгдсэний 1609 буюу 87,2 хувийг объктын гал түймэр, 235 буюу 12,7 %-ийг эрэн хайх, аврах ажиллагаа, нэг нэг болон 0,5 %-ийг ой, хээрийн түймрийн дуудлага тус тус эзэлж байна.

Эдгээр дуудлагыг өнгөрсөн оныхтой харьцуулж үзэхэд эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага 35%-иар өсч, объектын гал түймэр 18,6 %-иар, нийт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын тоо, 3,9 %-иар бууржээ.

Энэ хугацаанд тохиолдсон гал түймрийн дуудлагыг шалтгаан нөхцөлөөр нь авч үзвэл 55,8 хувь нь ил задгай хог, хогийн суваг, өнжмөл өвс шатсанаас, 19,4 хувь нь цахилгаан техникийн гэмтэл, ашиглалтын буруугаас, 10,8 хувь нь пийшин зуух, яндангийн цонолтоос шалтгаалан гарсан байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид гал түймрээс 107 иргэний амь насыг аварч, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 1,4 тэрбум төгрөгийн өмч, хөрөнгийг авран хамгаалжээ.

Харин сүүлийн өдрүүдэд усархаг аадар бороо орж , зарим газраар үер бууснаас айл өрх усанд автсан тухай 28 дуудлага, 218 мэдээллийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн ажилжээ.

Үер, усны аюул, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, аялал зугаалгаар явж байгаа иргэдэд санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж тараах, гол мөрний эрсдэлтэй газруудад тэмдэг тэмдэглэгээ байршуулах, хамгаалт тавих, цагдаагын байгууллагатай хамтран усны ослоос урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж эрсдэлтэй газруудад аялал зугаалгыг түр хугацаагаар хязгаарлах, хяналтын цэг, хөдөлгөөнт болон морин эргүүлийг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах зэрэг арга хэмжээ ажиллаж байна.

 2018 онд аюул осол гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг нийт 157 удаа зохион байгуулж 50 мянга гаруй иргэдэд урьдчилан сэргийлэх ухуулах суртчилгааг хийж гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг өгсөн. Нийслэлийн хэмжээнд гамшигаас хамгаалах иж бүрэн сургуулилалтыг хоёр удаа, гамшигаас хамгаалах комманд штабын сургуулилалтыг дөрвөн удаа, аюул осол гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нийт 1062 удаагийн сургалтыг 100 гаруй мянган иргэдийг хамруулан зохион байгуулж ажилсан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү