Нийслэлийн Онцгой байдлын хамт олон он гарсаар 500 гаруй хүний амь насыг авран хамгаалжээ. Тус газарт өнгөрсөн зургаан сар гаруйн хугацаанд 1849 удаагийн аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой дуудлага бүртгэгдсэн байна. Үүний 87.2 хувь нь обектийн гал түймэр, 12.7 хувь нь эрэн хайх ажиллагаа, 0.5 хувь нь ой хээрийн түймрийн дуудлага байжээ.
Сүүлийн өдрүүдэд нийслэлд орсон усархаг борооны үеэр 290 гаруй албан хаагч, 46 техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.
0
0
0
0
0
0