Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох албаны хүмүүс Хавдар судлалын үндэсний төвд үерээс үүдэн үүссэн нөхцөл байдалтай өнөөдөр танилцав.
Гэтэл уг асуудалтай танилцаж байсан Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр ажлаа хийж, сурвалжлага бэлтгэж байсан UBS телевизийн зураглаачийг олны нүдэн дээр зодож дарамталсан байна. Тухайн үед зураглаач авах гэж байгаа дүрсэнд саад болсон Т.Гантөмөрт "Та жаахан зай тавиад өгөөч" гэсэн шаардлага тавьтал Т.Гантөмөр менежер зураглаач залууг цохиж зодсон талаар тухайн газар ажилласан сэтгүүлчид мэдээлж байгаа юм.