УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой хэргийн шүүх хурал маргааш 14.00 цаг хүртэл хойшилжээ.
Түүнийг шүүх хурал өнөөдөр 09.00 цагаас Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд болох товтой байсан бөгөөд өмгөөлөгч нь шүүх хуралд онлайнаар оролцох хүсэлт тавьсан байна.
Д.Муратад Эрүүгийн хуулийн 11.6.1 буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Мөн түүнтэй хамт шүүгдэгч М.Елузагт 11.4.1 буюу Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, 21.2.1 Худал мэдүүлэх зэрэг зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлжээ.
0
0
0
0
0
0