Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо нэгдүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох 1.3 км авто замын ажил үргэлжилж байна.
Зам барилгын ажил эхэлснээс хойш нийт 56 айл өрхийн хашаа чөлөөлөөд байгаа бөгөөд үлдсэн ганц айл өрхийн газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалан зам барилгын ажилд саад үүсжээ.

Тус зам ашиглалтад орсноор Үйлдвэрчний эвлэлийн гудамжтай шууд холбогдож, Энхтайван өргөн чөлөөний авто замын ачаалал эрс буурах ач холбогдолтой юм.

Өнөөдрийн байдлаар гэр хороолол дундуурх чулуун хучилт хийж байна.


0
0
0
0
0
0