Батлагдсан төсөв 671 орчим тэрбум төгрөгөөр өсөхөөр байна


8 жил

Засгийн газрын хэрэглээ тав орчим хувиар өсөхөөр байгааг холбогдох албанаас гаргасан тайланд дурджээ. Тодруулбал, Засгийн газрын хэрэглээ тайлант хугацаанд өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар тэлж, улирлын ДНБ-ий өсөлтөд 0.9 нэгж хувиар нэмэгджээ.

Энэ оны эхний улиралд нэгдсэн төсөв 25.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Өөрөөр хэлбэл, энэ нь батлагдсан төсвийн зардал өснө гэсэн үг юм. Төв банкны төсөөллөөр батлагдсан төсөв 671 тэрбум төгрөгөөр өсөхөөр байгаа аж. Үүний дийлэнхийг хөрөнгийн зардал болон урсгал шилжүүлгийн зардлын өсөлт бүрдүүлнэ.

Тухайлбал,

Мөн амьжиргааг дэмжих халамж буюу нөхцөлт, мөнгөн тусламж, хоол тэжээлийн тусламж, ахмад настны халамж, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх эх үүсвэрийн зориулалттай шилжүүлгийг 240 орчим хувиар буюу 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү