Цэц 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн асуудлыг хэлэлцэж байна

Цэц 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн асуудлыг хэлэлцэж байна


6 жил

Үндсэн хуулийн цэц хуралдаж байна. Тодруулбал, Цэцэд нэр бүхий гурван иргэн УИХ-ын 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуультай холбоотой асуудлаар гомдол гаргажээ.

Ингэхдээ аравдугаар сарын 7-ны өдөр байхаар тогтож,бэлтгэл ажлыг хангахыг холбогдох албаныханд даалгаад байгаа билээ.

Энэ дагуу Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж нөхөн сонгуулийг зохион байгуулах Хэнтий аймгийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Улмаар нөхөн сонгуульд нэр дэвшигчид ирэх есдүгээр сарын 14-нд тодрохоор байгаа.

Гэвч нэр бүхий иргэд Сонгуулийн тухай хуулийн

41.1.Төрийн аудитын дээд байгууллага сонгуулийн тойрогт нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг уг тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө тогтооно.

41.2.Төрийн аудитын дээд байгууллага сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө тогтооно.

гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж ийн гомдол гаргажээ. УИХ сонгууль явуулах товыг тогтоосон ч зардлын хэмжээг тогтоогоогүй.

Нэгэнт хууль зөрчсөн учир Цэц дээр энэ асуудал унаж мэдэхээр байна. Үе үеийн сонгуулийн товыг, зардлын хэмжээг хамт тогтоож ирсэн. Харин энэ удаа уг асуудлыг орхигдуулсан нь ирэх намар Хэнтийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явагдахгүй нөхцөл байдал үүсч мэдэхээр болгож байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү