345 хязаалан бүртгүүлжээ


8 жил

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын Хувьсгалын 97 жилийн ойн, Үндэсний Их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаан гарааны зүг рүү хөдөллөө.

Энэ насны уралдаанд 345 үрээ бүртгүүлээд байна. Тэднээс үүлдэрлэг байдал болон шүдлэгээгээр өмнөх жилүүдтэй харьцуулахад цөөхөн хасагджээ.

Энэ нь Монгол адуугаа Монголтой нь, эрлийзээ эрлийзтэй нь уралдуулах гэсэн уяачдын ухамсар, наадам зохион байгуулагчдын ажиллагааг сайшаалтай юм.

Хязаалан насны хүлгүүд 18 км-ын зайнаас уралдана.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү