11-15-ны өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй


8 жил

Долдугаар сарын 11-15-ны хооронд буюу улсын баяр наадмаар дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээлж байна.

Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй бөгөөд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд байна гэж Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасан.

Харин маргааш буюу долдугаар сарын 10-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчилж, 2, 7-оор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү