МАХН Дээд шүүхийн шийдвэрт нийцүүлэн ээлжит бус их чуулган зарлаж байгаа талаараа намын удирдлагууд мэдээлэл хийлээ.Дүрэм ёсоор ээлжит бус их чуулганыг намын дарга зарлан хуралдуулах эрхтэй бөгөөд энэ сарын 7-нд буюу маргааш 09:00 цагаас Улаанбаатар паласын их танхимд чуулхад бэлэн болжээ.Тус чуулганд нийслэлийн дүүргүүд мөн Дархан,Эрдэнэт хотын баг хороо бүрээс нийт 1044 төлөөлөгч оролцох юм. 
МАХН-ын ээлжит бус их чуулганаар хэлэлцэх гол асуудал нь:МАХН-ын 2011 онд батлагдсан дүрмэнд тодорхой өөрчлөлт тусгаж өгнө, мөн 2011 онд батлагдсан мөрийн хөтөлбөрийн тодорхой заалтуудыг цаг үетэйгээ уяалдуулж шинэчилэх ,дотоод зохион байгуулалт нарийн асуудал болон сонгогдох албан тушаалтнуудын асуудлыг авч хэлэлцэнэ хэмээн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга хэлэв.
Хэвлэлийн бага хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр, тус намын нарын бичгийн дарга Б.Тулга болон намын бусад төлөөлөгчид оролцлоо.
0
0
0
0
0
0