Марек Каменски нь судлаач мөн эко аялагч юм.Тэрээр “Ул мөр үлдээлгүйгээр” нэртэйгээр эхлүүлэн ОХУ-ын Калининград хязгаараас Латв, Литв, Орос, Монгол, Хятад, Өмнөд Солонгос, Япон гэсэн маршрутын дагуу явсаар одоогийн байдлаар Монголд ирээд байна.
Уг аялал нь “ Nissan LEAF” маркийн цахилгаан машинаар аялж байгаагаараа онцлог юм.Энэхүү аяллын гол зорилго “цахилгаан машинаар зөвхөн хотоор л явдаг гэсэн хэвшсэн ойлголтыг өөрчлөн, орчин үеийн машинаар дэлхийгээр ч аялах боломж байдаг гэдгийн харуулахыг зорьжээ. Нөгөө талаас ийм аялал нь хүнийг байгаль дэлхийн талаар илүү их мэдлэгтэй болгож, эх болсон дэлхийгээ хайрлахад нөлөөлнө” хэмээн тэрээр хэллээ.
Өнөөдөр аяллаа үргэжлүүлэн Хятад орны зүг цахилгаан машинаа хөлөглөн явлаа.
Сэтгүүлч:Н.Мөнхзаяа
0
0
1
0
0
0