Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт багтсан ‘’Дээлтэй Монгол’’ наадмыг 12 дахь жилдээ жанжин Д.Сүхбаатарын талбайд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, ‘’Монгол Костюмс’’ XXК хамтран уламжлал ёсоор энэ сарын 10-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Энэ жилийн ‘’Дээлтэй Монгол’’ наадмаар БНХАУ-ын ӨМӨЗО ОХУ-ын зочид төлөөлөгчид орлцоно. Мөн Монгол наадгай, Дээл урлаг, Язгуур урлаг, Хөгжим, Уран бичлэг, Казак түмний гэсэн төрөл бүрийн өргөөтэй бөгөөд зочлон саатсан иргэд, жуулчдад Монгол үндэсний зан заншил, уламжлал, өв соёлыг таниулна.
Оролцогчдын дунд шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, хамгийн сайхан дээлтэй хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогч, шилдэг эрэгтэй, эмэгтэй үндэсний хувцастай оролцогч, шилдэг хүүхэд, шилдэг байгууллагыг тодруулахаар болжээ.
0
0
0
0
0
0