Налайх дүүрэгт долоон настай охин тогонд цохиулж нас баржээ


8 жил

Нийслэлийн Налайх дүүрэгт долоон настай охин тогонд цохиулж нас барсан харамсалтай хэрэг өчигдөр /2018.07.05/ гарчээ. Тодруулбал, тус дүүргийн дүүргийн зургаадугаар хороонд байрлах амралтын газрын хойно шонгийн модны тогтой утсанд өчигдөр 15.00 цагийн орчимд “Хүүхэд тогонд цохиулж нас барсан байна” гэсэн дуудлага тус дүүргийн цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу шалгалт хийхэд амралтын газраас хойш 250 метрийн зайд газар унасан дугааргүй шонгийн модны цахилгаан утсанд долоон  настай Н гэгч охин дугуйтай явж байгаад цахилгаанд хүрч тогонд цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү