Наадмын түрүү бөхийг Ланд-200 машинаар урамшуулна


8 жил

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадам болоход 5 хоног үлдээд байна. Тэгвэл энэ жилийн үндэсний бөхийн барилдааны түрүү бөхийн шагнал ямар байх талаар өнөөдөр “Тоёота мотор корпорациас” мэдээлэл хийлээ.

“Тоёота мотор корпорац” нь Монгол Улсын Үндэсний Их Баяр Наадамыг албан ёсны түншээр тав дахь жилдээ дэмжин ажиллаж байна.Тэгвэл энэ жилийн түрүү бөхийг “Ланд Круизер VX-R” загварын авто машинаар шагнан урамшуулах тухай хэлэв.Тус авто машин нь 236 сая төгрөгний үнэтэй аж.

“ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Тоширо Курахаши: “Юуны өмнө үндэсний их баяр наадмаа тэмдэглэх гэж буй та бүхэнд баяр хүргэе.. Биднийг дэмжин ажилладаг та бүхэнд баярлалаа” хэмээн хэллээ.

Түүнчлэн 7-р сарын 13ны 11:30 цагаас Сүхбаатарын талбайд түрүү бөхийн бай шагнал гардуулах үйл ажиллагаа явагдах бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, “ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Тоширо Курахаши нар ёслол төгөлдөр гардуулах болно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү