БСШУС-ын Сайд, Нийслэл Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарын хамтарсан тушаал, захирамжаар ‘’Мөнх тэнгэр’’ Монгол туургатны соёл урлагийн их наадмыг энэ сарын зургаан, наймны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Наадамд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Шиньжян Уйгурын Өөртөө засах орон, Хөх нуур муж, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд найрамдах Улсын нийт 200 гаруй төлөөлөгчид, Монгол улсын мэргэжлийн урлагийн уран бүтээлчид болон соёлын биет бус өвийн өвийн өвлөн тээгчид, соёлын үйлдвэрлэл эрхлэгчид оролцоно.
Дэлхий дахин даяаршиж олон соёл сарнин задарч, мөн нэгдэн нягтарч буй энэ үед Монгол туургатны соёлын өв, уламжлал, орон зайг хадгалж үлдэх, өвлүүлэн уламжлуулах, суртачлан таниулах нь хэн бүхний үүрэг хэмээн уг наадмыг зохион байгуулж байна.
Энэ наадмын ач холбогдол нь Соёлд суурилсан шинэ ололтоос харилцан суралцах, аялал жуулчлал, эрдэм шижилгээ, танин мэдэхүйн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.
0
0
0
0
0
0