Хүүхдийг осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх , эцэг эх олон нийтэд сурталчилгаа нөлөөллийн зорилготой үйл ажиллагаа зохион байгуулах аян өрнөж эхлэлээ.Нийслэлийн хүүхэд,гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн цагдаагийн газар,Замын цагдаагийн алба хамтран ажиллаж байгаа юм.
Уг аян нь 2018 оны 07 сарын 01 өдрөөс 09 сарын 01 хооронд 2 сарын хугацаанд явагдана.
Аяны хүрээнд:
- Амралт зугаалга эхэлсэнтэй холбогдуулаад Улаанбаатар хотын дөрвөн чиглэлд хөдөө орон нутаг руу гарч байгаа иргэдэд хүүхдийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийх
- Хүүхдийг осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх анхааруулга шторкийг телевиз,радио,олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах
- Хүүхэд ээлтэй, эрсдэлгүй орчин бий болгох чиглэлээр нийслэлийн 152 хорооны орчныг үнэлэх
- Хүүхэд хүлээн авах бэлэн байдлыг хануулах чиглэлээр ерөнхий боловсролын сургуулийн эрсдэлийг үнэлэх үйл ажиллагаануудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Мөн баяр наадмаар холбоотойгоор Төв цэнгэлдэх хүрээлэн, Хуй долоон худаг, олон нийтэд зориулсан арга хэмжээний үер цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллана гэдгээ хэллээ.
Сэтгүүлч: Н.Мөнхзаяа
0
0
0
0
0
0