Эрүүл мэндийн 207 байгууллага маргааш 08.30 цагаас ажил хаяна


8 жил

Монголын эмч, эмнэлгийн ажилтнуудын ҮЭ дахин хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэд өчигдөр МҮЭХ-ны байранд хэвлэлийн хурал хийн, энэ сарын 5-нд буюу маргааш ажил хаяна гэсэн юм.

Харин өнөөдөр Шастины  нэрэмжит гуравдугаар эмнэлэгт хэвлэлийн хурал болж байна.

Тэд ажил хаях тухай мэдэгдлээ ажил олгогч нарт хуулийг дагуу 7 хоногийн өмнө өгсөн байна. Хуулийн дагуу ажил олгогч, Засаг дарга нар холбогдох албан тушаалтнуудад мэдээлэх ёстой гэв. Харин өчигдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдэгдэл хүлээж аваагүй гэсэн нь ташаа мэдээлэл гэсэн юм.

Эрүүл мэндийн 207 байгууллага маргааш 08.30 цагаас ажил хаяна. Ажил хаялтыг хуулийн дагуу зохион байгуулж байна гэж салбарын ҮЭ мэдээллээ. 

ҮЭ-ийн дарга Б.Мягмар "Бид хангалттай тэвчиж, 4-5 жил хүлээлээ. Тавдугаар сарын 23-нд салбарын хэлэлцээр хийсэн. Эрүүл мэндийн салбарынхныг ажил хаяж чадахгүй хэмээн  басамжилж байгаа нь эндээс харагдаж байна. Өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхантай 13.00 цагт уулзана. Бид хийсэн хэлэлцээрээсээ буцахгүй." гэсэн юм.

Нийт  29 мянган эрүүл мэндийн ажилтны 16 мянга нь маргааш ажил хаяхаар болжээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү