ЭЕШ-ын монгол хэл, бичгийн хичээлээр нийт 18 хүүхэд 800 оноо авчээ


7 жил

Элсэлтийн Ерөнхий Шалгалт орон даяар өнгөрсөн сарын 20-нд дууссан билээ. Шалгалтын дүн гарч Боловсролын үнэлгээний төвийн сайтад нийтлэгдсэн байна. ЭЕШ-ын хариугаа ЭНД дарж харна уу.

 

Монгол хэл, бичгийн шалгалт дээр хамгийн дээд оноо болох 800 оноог Улаанбаатар хотын гурван хүүхэд авсан бол орон нутагт нийт 15 хүүхэд авчээ.

Тодруулбал, Говь-Алтай аймагт гурав, Сэлэнгэ аймагт хоёр, Дорноговьд нэг, Увс аймагт хоёр, Хэнтийд гурав, Хөвсгөлд гурав, Өвөрхангай аймагт нэг хүүхэд байна.

Элсэгчид Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг тогтоох, сайжруулах зорилготойгоор монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх ёстой байдаг.

Энэ онд 43,846 шалгуулагч ЭЕШ-д бүртгүүлснээс 87 хувь нь буюу 37,950 нь энэ жилийн төгсөгч, 5,896 нь өмнөх оны төгсөгч байсан юм.

Элсэлтийн Ерөнхий Шалгалт орон даяар өнгөрсөн сарын 20-нд дууссан билээ. Шалгалтын дүн гарч Боловсролын үнэлгээний төвийн сайтад нийтлэгдсэн байна. ЭЕШ-ын хариугаа ЭНД дарж харна уу.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү